Монгол туургатны багачууд үндэсний гоёлоо дэлхийд таниулна

Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны “Өхөөрдөм гоёо” наадам өнөөдөр 17.00 цагт  Монголын хүүхдийн ордонд болно. Наадамд ОХУ-ын Халимаг, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орны загвар зохион бүтээгч, багш нар, загвар өмсөгч хүүхдүүдийн хамт оролцож байгаа юм. Уг наадам Монголын үндэсний хувцсыг сурталчлан таниулах, хөгжүүлэх, хувцсаар дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо таниулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, цаашилбал, Монгол туургатан хүүхдүүдийг нэгтгэх, монгол хувцсыг дэлхий дахинд таниулах зорилготой.

Хүүхдийн хувцас болон хүүхдийн гоёл үйлдвэрлэгч, Загвар өмсөгч хүүхэд багачуудын шилдгийн шилдгийг шалгаруулах “Өхөөрдөм гоёо-2018” наадам дорхи шагналтнуудыг тодруулна

Нийт шагналын сан: 15 сая
1. Өхөөрдөм гоёо-2018 Гранпри шилдэг дизайнер ( Шагнал: Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Skin house эрхийн бичиг)
2. Өхөөрдөм гоёо-2018 үндэсний хувцасны шилдэг дизайнер
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Skin House эрхийн бичиг)
3. Өхөөрдөм гоёо-2018 Үндэсний элемэнт бүхий орчин үеийн хувцасны шилдэг дизайнер
( Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Skin house эрхийн бичиг)
4. Өхөөрдөм гоёо-2018 Орчин үеийн хувцасны шилдэг дизайнер
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, skin house эрхийн бичиг)
5. Өхөөрдөм гоёо-2018 Топ модель
( Шагнал: Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
6. Өхөөрдөм гоёо-2018 шилдэг модель (5-8 нас эрэгтэй)
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
7. Өхөөрдөм гоёо-2018
Шилдэг модель (5-8 нас эмэгтэй)
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
8. Өхөөрдөм гоёо-2018
Шилдэг модель (9-12 нас эрэгтэй)
( Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдам гоёо бэлэг)
9. Өхөөрдөм гоёо-2018
Шилдэг модель (9-12 нас эмэгтэй)
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
10. Өхөөрдөм гоёо-2018
Шилдэг модель ( 13-15 нас эрэгтэй)
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
11. Өхөөрдөм гоёо-2018
Шилдэг модель (13-15 нас эмэгтэй)
( Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
12. Өхөөрдөм гоёо-2018 фото модель эрэгтэй
(Шагнал: Өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)
13. Өхөөрдөм гоёо-2018
фото модель эмэгтэй
( Шагнал: Өргөмжлөл, тууз, Мөнгөн шагнал, Өхөөрдөм гоёо бэлэг)

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...