Ж.Бямбасүрэн Монгол Улсаас Эверестийн оргилд гарсан 7 дахь уулчин боллоо

Уулын спортын мастер, “Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг Ж.Бямбасүрэн 2018.05.16-ны 13:47 цагт /Улаанбаатарын цагаар/ дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд бараалхжээ. Тэрбээр Монголын уулчдаас Эверестийн оргилд гарсан 7 дахь уулчин болж байна.

Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн 7 ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848 м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн  бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд улсынхаа далбааг мандуулсан түүхтэй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...