“ГЭГЭЭН МУЗА-14” олон улсын театр урлагийн наадам шилдгүүдээ тодрууллаа

Дэлхийн театр урлаг, утга зохиолын ертөнцийнхний шүтээн “Гэгээн муза”-аар нэрлэгдсэн  наадам 14 дэх удаагаа Улаанбаатар хотод “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл” , “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдээр явагдаж нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажилласан юм.

Тус наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Ярьдаг мод”  хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

  • Шилдэг зохиолч,
  • Шилдэг найруулагч,
  • Шилдэг эмэгтэй гол дүр,
  • Шилдэг хөгжмийн зохиолч,
  • Шилдэг тайзны зураач,
  • Шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...