Шөнөжин гэрэлтэх гудамж энэ зуны анхны зочдоо хүлээн авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт 5 дугаар сарын 11-ны орой боллоо. Нээлтийн арга хэмжээнд DJ BTB, “UB Drum” бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөлөө.

 

Шөнийн “Гэрэлт гудамж”-ны нээлтэд Нийслэлийн Засаг дарга “Нийслэл хотод залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үгүйлэгдэж байсан. Тиймээс Гэрэлт гудамжийг бид нээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэрэлт гудамжийг улам илүү тохижуулж лед дэлгэц байрлуулах, утасгүй өндөр хурдны интернет цацах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн дахин хоёр байршилд шөнийн Гэрэлт гудамжийг байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна. Тухайлбал гутлын 22 гэгддэг гудамжийг авто машингүй шөнийн гудамж болгохоор, мөн Сэлбэ голын эрэг дагуу энэхүү гудамжийг байгуулахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн судалгаагаар өдөрт 10 мянган хүн Гэрэлт гудамжаар зорсон гэсэн тоо байна. Арга хэмжээ, урлагийн тоглолттой үед 70 хүртэл мянган хүн зорчсон байдаг. Нийтдээ 1 сая 24 мянга гаруй хүн энэ гудамжаар зорчсон байна. Үүнийг дагаад гудамжны худалдаа, хоолны соёл, залуучууд зөв болон биеэ авч явах зэрэг олон давуу талууд бий болж байна. Энд залуус ирээд тоглолт, үзүүлбэр хийхэд ямар нэг үнэ төлбөргүй. Гэрэлт гудамжны төсөл бол төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлсэн томоохон ажил юм” гэлээ.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх, хайрын цоож зүүх чимэглэлийн “LOVE” хөшөөг Гэрэлт гудамжинд байршуулсан байна.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм. Улаанбаатарын шөнийн гудамжны нээлтэд хүрэлцэн ирсэн залуус цагийг зөв боловсон өнгөрүүлэх ийм гудамжтай болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...