“Монголоо сонсъё” үндэсний аянд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа

Ардчилсан намаас 2018.05.15-2018.06.15-ны хороонд “Монголоо сонсъё” үндэсний хэмжээний аяныг зохион байгуулна. Аяны хүрээнд ард иргэдийг хамруулж хоёр үндсэн зүйлийг ярилцахаар төлөвлөснийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байна. Нэгдүгээрт, МАН-ын амлалт юу болсон бэ гэдгийг бид иргэдэтэйгээ ярилцах ёстой. 2012-2016 оны хүнд үетэй харьцуулахад өнгөрсөн хоёр жил эдийн засгийн таатай нөхцөлд ажилласан эрх баригчид Монголд юу бүтээв гэдгийг дүгнэх цаг болсон. Хоёрдугаарт, Ардчилсан намын үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэх, нийт ард иргэдийг нээлттэй оролцуулахаар төлөвлөж байна. Ардчилсан намын үзэл баримтлалын төсөл маш товч тодорхой хийгдсэн. Энэ үзэл баримтлал энэ намын цаашдын хувь заяа болоод иргэдийн сонголтод онцгой нөлөөтэй. Тиймээс ч  бид “Монголоо сонсъё” үндэсний аянд ач холбогдол өгч, ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалъя гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...

Дорнод, Архангайд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн...

Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто...

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны...