Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.05.07/ ээлжит хуралдаанаа хийж,  үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг сонсов.

Тухайлбал,  Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг энэ долоо хоногт чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх  учир  Ажлын хэсгийн ахлахч З.Нарантуяагийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн  Монгол хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгөний тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай  УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор тус намын гишүүд байр сууриа солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн  мэдүүлсэн хүүхдийн мөнгийг наян хувьд нь олгох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгийг олгох  тухай тухай тогтоолын төслүүдийг  хамтад нь хэлэлцэх асуудлыг дэмжин ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох анхны байр сууриа хэвээр хадгална гэдэгт санал нэгдлээ.

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн асуудлаар санал солилцов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны залуустай уулзаж санал бодлыг нь сонссон бол энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөлгчид болон түүний ажлын албанынхантай уулзлаа.  Уулзалтаар УИХ –аар хэлэлцэж буй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор санал солилцов. Уг хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Нийслэлийн Ардчилсан намын бүлэг хамтран  хотын хууль эрхзүйн орчноор мэргэшсэн эрдэмтэн судлаачид бусад хүмүүсийн хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулж  санал бодлыг нь сонсч  байсан. Энэ удаад  ч мөн цаашид хотын асуудал, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн тухайд эрхзүйн ямар орчинг тус хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед бүрдүүлэх нь зохимжтой  байх талаар хэлэлцлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг...

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай...

АН: Тусгай дугаар, цахим хуудас ажиллуулж иргэдээс сонгуулийн булхай луйврын мэдээллийг авна

АН-ынхан  өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Хуралд  АН-ын дэд дарга...

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох...