Чингисийн цагаан сүргийн их тахилга болжээ

 Чингис хааны дөрвөн цагийн тайлгын нэг-Хаврын цагаан сүргийн тайлга ӨМӨЗО-ны Их зуу аймгийн эзэн хороо хошуу буюу бидний мэдэх Ордос хотод энэ сарын 5-ны өдөр  болжээ.   Өвөрмонголчууд энэ арга хэмжээг жил бүр зохино байгуулдаг  бөгөөд энэ үеэр уламжлалт тахилга тайлгын олон арван зан үйл явагддаг  байна. Тухайлбал, Чингисийн цагаан сүргийн эсгийн тайлга гэж хийдэг байна.
Хуучин цагт их Монголын нутаг даяар заларч байсан Чингис хааны найман цагаан орд хаврын сард нэг дороо хаяа хатгаж ард олон эзэн хааныхаа гэр ордыг шинэ эсгийгээр өнгөлөн бүрдэг байжээ.
Иймээс тухайн найман ордыг бэлгэдэн нэг дор байгуулсан өргөөнүүдийн ис тортгийг үргээж, засаж сэлбэх зан үйлийг ардууд эл өдөр хийдэг байна. Мөн 99 цагаагчны тахилгыг ч үйлддэг аж. Ингэхдээ 99 цагаагч гүүний саамыг тэнгэр хангайдаа цацал болгон өргөдөг ажээ. Эл тахилга тайлганд Хятад улс дахь монгол үндэстнүүд нутаг бүрээс ирж оролцдог байна.

Posted by Muumiangan Tengerleg on Friday, May 4, 2018

Posted by Muumiangan Tengerleg on Friday, May 4, 2018

Posted by Muumiangan Tengerleg on Friday, May 4, 2018

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...