В.Путин өнөө орой тангаргаа өргөнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/ тангаргаа өргөнө. 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан сонгуулиар Путин сонгогчийн олонхийн буюу 64 хувийн санал авсан юм.  Ийнхүү тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/-т тангарагаа өргөх гэж байна. Тэрээр энэ оын  03 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн  сонгуульд 64 хувийн саналаар ялсан  бөгөөд  ийнхүү Ерөнхийлөгчийн хувиар дахин тангаргаа өргөх гэж байгаа нь энэ юм.

Владимир Путин   2000 болон 2004, 2012 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.  Хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдох эрхтэй учраас 2008 оноос тэрээр ОХУ-ын Ерөнхий сайдаар хэсэг ажилласан. Түүнийг  Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Ерөнхийлөгчийн  бүрэн  эрхийн хугацааг  зургаан  жил  болгон сунгасан  өөрчлөлтийг Үндсэн хуульд  оруулсан бөгөөд  ингэснээр Путин ОХУ-ыг ирэх зургаан жилийн хугацаанд удирдахаар болоод байна.

Энэ хооронд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг зургаан жил сунгасан бөгөөд 2012 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Путины зургаан жилийн хугацаа энэ 2018 онд дуусч байгаа ч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхээ гуравдугаар сарын 18-ны сонгуулийн дүнгээр авсан.

Тангараг өргөх ёслолыг ОХУ-ын Россия 1, Россия 24, Первый канал, НТВ, ОТР телевизийн сувгууд болон Вести.ру сайт шууд дамжуулах ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...