Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, түүний алба хаагчид маш олон төрийн ажил зохион байгуулдаг. Түүн дотроос гудамж талбайд хяналтын камер суурилуулах нь ихээхэн үр дүнтэй байгаа нь өнгөрсөн жил зохион байгуулсан “Камержуулалт” болзолт уралдааны үр дүнгээс харагдаж байгаа юм. Тэгвэл энэ жил ч бас энэхүү уралдааны зарласан байна. Энэ тухай НЦГ-ын УСХ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.
Камержуулалт-2 нэртэй болзолт уралдаан зарласан. Энэ тухайгаас яриагаа эхэлье.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэрэг илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Камержуулалт” болзолт уралдааныг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2017 онд анх зохион байгуулж байсан юм. Тухайн үед шагналын сан нь 60 сая төгрөг байлаа. Энэ уралдааны хүрээнд өнгөрсөн онд 534 сая төгрөгийн үнэ бүхий 2211 камерыг гэмт хэрэг зөрчил ихээр гардаг эмзэг цэгүүдэд байршуулж чадсан. Энэ уралдаанд нийт 270 гаруй СӨХ, хөршийн хяналтын бүлэг, иргэд оролцож, маш үр дүнтэй болсон юм. Энэ жилийн хувьд энэ уралдааныг “Камержуулалт 2” нэртэйгээр дахин зохион байгуулж байна. Хоёрдахь удаагийн уралдаанд аж ахуйн нэгж, байгууллага гэсэн номинаци нэмэгдэж байгаа. Тухайн аж ахуйн нэгжүүд, албан байгууллагууд өөрсдийн барилга байгууламж, обьектруу камераа харуулан байрлуулахаас гадна нийтийн эзэмшлийн зам талбай, орчин тойрон руу камераа харуулсан, эсвэл хяналтын камерын тоог нэмэгдүүлсэн байвал болзолт уралдаанд оролцох боломжтой гэсэн үг. Болзолт уралдааны амжилттай удирдан зохион байгуулсан дүүрэг хороо тав, дөрөв, гурван сая төгрөг гэсэн шатлалтайгаар шагнахаар, мөн СӨХ, ААН, байгууллага, гэр хорооллын гудамж талбайг хянах “хөршийн хяналтын холбоо”-г мөн шагнаж урамшуулах юм. Идэвхитэй оролцсон цагдаагийн алба хаагчдыг тус бүр сая төгрөгөөр шагнана.
Тэгвэл хяналтын камер ямар үр дүнтэй юм бэ.
Энэ оны эхний улирлын байдлаар хяналтын камераар нийт 1700 гаруй гэмт хэрэг, зөрчлийг камерын хяналтаар шууд илрүүлсэн. НЦГ дээр хяналтын төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд камерын хяналтын дэд төвүүд ажилладаг. Энд цагдаагийн алба хаагчид гурван ээлжээр 24 цагийн туршид хяналт тавьж ажилладаг. Дээрх тоо бол камерын хяналтанд дээр сууж буй алба хаагчид тухан гэмт хэрэг зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоосон, илрүүлсэн тоо баримт юм. Харин нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийн 70-80 хувийг хяналтын камер ашиглан, камерын бичлэгт тулгуурлан илрүүлдэг. камерын бичлэгт тулгуурлан илрүүлдэг.
Уралдаанд оролцоход ямар нэг шалгуур үзүүлэлт гэж бий юу.
Уралдааны хугацаа дөрөвдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын нэгний хооронд байгаа. Өнгөрсөн сард бид ойр орчимдоо камер суурилуулсан. Хоёр сарын өмнө камертай болсон. Энэ тохиолдолд уралдаанд оролцож болох уу гэсэн асуулт олноор ирж байна. Харамсалтай нь тийм боломж байхгүй. Уралдаанд оролцох гэж байгаа ААН, албан байгууллага, иргэд, хувь хүмүүс, СӨХ-д болзолт уралдааны хугацаанд хяналтын камерыг шинээр суурилуулсан байх шаардлагатай.
Ямар нэг стандартыг баримтлах ёстой юу
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага шаардлага гэж бий. Тухайлбал -40-өөс +40 хэмд тэсвэртэй, камерын тохиргоо нь монгол болон англи хэл дээр, бичлэгээ 45 хоногоор нөхөж үзэх боломжтой, өдөр шөний бичлэг хийх чадвартай гэх мэт шаардлагууд байдаг. Өнгөрсөн оны хувьд хөршийн хяналтын бүс, СӨХ-оос маш олон газарт камер суурилуулан тэмцээнд маш олон газар идэвхитэй оролцсон. Энэ удаад ААН, албан байгууллага гэсэн номинаци нэмэгдэж байгаа учир нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газруудыг камертай болгох ач холбогдолтой гэсэн үг юм.
Иргэд аж ахуйн нэгжүүдийг болзолт уралдаанд олноор нь оролцуулахын тулд хэрхэн идэвхижүүлж байгаа вэ. Нэг талаасаа шагналын сан хөшүүрэг болж өгөх байх.
Болзолт уралдаанд оролцож буй аж ахуй нэг байгууллагууд зөвхөн уралдаанд оролцоод шагнал авахдаа биш. Хяналтын камер суурилуулсанаар та бидний амьдарч байгаа орчин, эргэн тойрон аюулгүй, гэмт хэрэг зөрчилгүй амгалан тайван байх юм гэсэн сэтгэлгээгээр хандах нь зүйтэй. Уралдаанд оролцохын тулд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс, тухайн хорооныхоо хэсгийн байцаагчидтайгаа нягт хамтран ажиллаж камераа хааш нь харуулж байрлуулбал ашигтай тухай мэргэжил арга зүйн, зөвлөгөөг авч болно. Түүнээс гадна гэрэлтүүлгийн асуудлыг шийдэрлэж, “хяналтын камертай бүс” гэсэн тэмдэг тэмдэглэгээг ойр орчимдоо мөн суурилуулсан бол, утасгүй сүлжээгээр камераа хянаж боломжтой байх зэрэг нь уралдаанд оролцогчдод давуу тал болох юм. Болзолт уралдаанд бүртгүүлэх шаардлаггүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарыбн 1-5-ны өдрүүдэд материалыг Нийслэлийн цагдпаагийн газарт хүлээн авч, мөн сарыхаа 5-10-ны хооронл материал ирүүлсэн аж ахуй нэгж, байгууллага, СӨХ, хөршийн хяналтын бүлэг иргэдийн камержууласн байдлыг ажлын хэсэг газар дээр нь очиж шалгах юм.