Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт өнөөдөр эхэлж байна. Тэрбээр энэ сарын 7-10-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана.

Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургууль, жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэнэ.

Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 20 хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ энэ ажлын жилийн нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...