Сэрэмжлүүлэг: Твиттерийнхээ нууц үгийг солиорой

Твиттер компани хэрэглэгчиддээ аккаунтынхаа нууц үгийг солихыг зөвлөжээ. Учир нь  систем дэх алдаанаас болж хэрэглэгчдийн нууц үгийг нууцлалгүйгээр, шууд харагдахуйхаар дотоод системд хадгалж байсныг  твиттерийнхэн саяхан мэдсэн байна. Угтаа хэрэглэгчдийнхээ нууц үгийг санамсаргүй сонгосон үсэг, тооны цуглуулга болгон хадгалах ёстой бөгөөд ингэснээр компанийн ямар ч ажилтан нууц үгийг тайлах аргагүй юм. Одоо бол  таны нууц үгийг хэн ч мэдэх аргагүйгээр кодлон дотоод серверт хадгалсан гэдгээ тэд дуулгаад гэхдээ ингэж нууцлал хийгдэхээс ямар нэгэн байдлаар нууц үг алдагдсан гэх баталгаа үгүй учир ийнхүү нууц үгээ солих сэрэмжлүүлэг гаргасан аж. Мөн хоёр дамжлагаар нэвтрэх илүү сайн нууцлал бүхий нууц үг сонгохыг зөвлөлөө.

Одоогоор тэдэнд нууц үг алдагдсан тухай гомдол ирээгүй байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...