Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр нөгөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018”-ыг энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Хаврын баярыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас санаачилж,  МЗХ, СУИС, Сити Их Сургууль, , Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Дэлхийн паркуудын 7 хоногийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг бол 2018 онд 4-р сарын 28-аас 5-р сарын 6-ны хооронд дэлхийн улс орнуудад төрөл бүрийн арга хэмжээнүүд болж байна.

Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрөөр орон бүр өөрийн оронд зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг байна.  Энэхүү Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Үзэсгэлэнгийн  зорилго нь иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, “ногоон хариуцлага”-ын талаар ойлголт өгөх, эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Уг арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёл, боловсролын салбарынхан уригдсан бөгөөд нээлтийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хийх юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдоно. Сонирхсон хүн бүхэн арга хэмжээг зорин очих боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...