С.Баярцогтын 9.2 сая ам.долларт холбогдох хэргийг шалгаж байна

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дээрх “Legend Plus Capital Limited” хэмээх компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон нь шуугиан дэгдээгээд буй.

Тодруулбал, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилсэн гэх  мэдээлэл олны чихийг дэлдийлгэж байгаа. Энэ мэдээллийг анх нийтэлсэн The Guardian сайтын мэдээлэлд бол С.Баярцогтыг “нууц” дансандаа нэг сая гаруй ам.доллартай хэмээсэн билээ. С.Баярцогт өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн ч тэр мөнгө бүгдээрээ өөрийнх нь биш гэж тайлбарлаад буй. Түүний хэлснээр тэрээр энэ дансаа “Олон улсын үнэт цаасны арилжаа хийхийн тулд нээжээ. Швейцарийн дансан дахь нэг сая ам.долларын 200.000 ам.долларыг тэрбээр гэр бүлийн бизнесийн орлого / газар тариалан эрхэлдэг/ хэмээсэн бол 800.000 ам.долларыг нэрийг нь дурьдахыг хүсээгүй бизнесийн хамтрагч, гурван найзынх нь гэв. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын мэдээллээс харахад С.Баярцогт дээрх дансанд 2000 орчим ам.доллар үлдээн, бусдыг нь /1 сая ам.доллар/ данснаасаа гаргасан аж. С.Баярцогт хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь компани болон Швейцарийн банкин дахь нууц дансныхаа тухай мэдүүлээгүй бөгөөд үүндээ “Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Legend Plus Capital Limited” компанийг оруулах ёстой байсан. Би гадаад дахь компаниа татвараас зайлсхийхэд ашиглаагүй. Учир нь “Legend Plus Capital Limited”  бол ямар ч орлогогүй компани” гэсэн тайлбар өгсөн юм.

Ямартай ч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байгаа юм.

Энэ асуудалтай холбогдуулж тэрээр тайлбар мэдээлэл хийсэн ч тусыг  эс олж АН түүнийг гишүүнчлэлээсээ түүнийг хасах шийдвэр гаргаад байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...