Хүүхдийн мөнгө нөхөн авахын тулд юу хийх вэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 20 000 төгрөгийг өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээс шалтгаалан хязгаартайгаар олгохоор болсон. Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдан амьжиргааны түвшний 502.567-гоос доош оноотой өрхийн хүүхдүүдэд уг мөнгийг үргэлжлүүлэн олгож, заагдснаас дээш оноотой өрхийн хүүхдүүдийг  тэтгэмжээс хассан билээ.

Харин өчигдөр гаргасан Засгийн газрын шийдвэрээр 502.567-гоос дээш оноотой өрхийн хүүхдүүдэд нөхөж олгохоор болсон ч анхаарах хэд хэдэн зүйл байгаа аж.

Нэгдүгээрт, 2013 болон 2017 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аль нэгэнд хамрагдсан бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн болон нөхөн авна.

Хоёрдугаарт, хэрэв уг санд хамрагдаагүй бол харьяа сум, дүүрэг, хорооныхоо Хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж өргөдөл гарган, судалгаанд хамрагдсаны дараа мөнгөө авч эхлэнэ.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар өнөөдөр айл өрхүүдийн 0-18 хүртэл насны нийт хүүхдээс  хэд нь өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдсаныг тогтоож Сангийн яаманд илгээх юм байна. Үүний дагуу Сангийн яамнаас халамжийн мөнгө олгодог 13 банкинд санхүүжилт олгох аж.

Харин 2017 оны гуравдугаар сарын 10-наас хойш шинээр төрсөн хүүхдийн өргөдлийг харъяа аймаг, дүүргийн газар, хэлтсүүдэд хүлээн авч, өрхийн амьжиргааны судалгааны оноог нь бодсоны дараа тухайн өрх дээр бүртгэж, өргөдөл өгсөн сараас нь тэтгэмж нөхөж олгогдох юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...