Ньютоны тухай бидний мэдэхгүй 10 баримт

#1 Дээрэлхүүлдэг өшөөгөө авахын тулд сурлагадаа хичээж эхэлжээ

Ньютон сургуульд байхдаа хичээлдээ сайн нэгэн сурагчид байнга дээрэлхүүлдэг байжээ. Тиймээс Ньютон тэр сурагчаас өшөөгөө авахын тулд түүнийг өрсөлдөөнд дуудсан байна. Түүний өшөө хорсол түүнийг хурцалж тэрээр удалгүй сургуулийнхаа топ сурагч болсон байна.

#2 Тэрээр маш шүтлэгтэй нэгэн

 “Татах хүч  нь дэлхийн ерөнхий механизмыг тайлбарлаж чадах ч хэн энэ дэлхийг бий болгосныг тайлж чадахгүй. Бурхан бүхий л зүйлийг ямар байхыг хэрхэн өрнөхийг удирддаг “ гэж тэрээр хэлж байжээ. Ньютон үнэндээ маш их шашинлаг хүн байсан бөгөөд шинжлэх ухаанаас илүүтэй шашны тухай бичсэн зүйл олон байдаг.

#3 Ирээдүйг зөгнөхийг оролдсон эрдэмтэн

Тэрээр Библи судар болон шашны бусад ном судрыг судлан шинжилж тэндээсээ шинжлэх ухаанч дүгнэлт гаргахыг хичээдэг  байжээ. Мөн ирээдүйн үлйл явдлуудыг таамаглан зөгнөн  хэлэхийг хичээдэг  байж. Түүний олон таамаглалуудын нэг нь 2060 он гэхэд дэлхий сөнөнө гэж үзэж байв.

 #4 Ньютонмас гэж баяр бий

Эртний он тоолол болох Жулианы хуанлигаар Ньютоны төрсөн өдөр 12 дугаар  сарын 25 буюу кристмасын баяраар болдог байна. Тиймээс зарим үл итгэгчид кристмасыг  биш Ньютонмассын баярыг тэмдэглэдэг аж. Тэд хоорондоо  хайрцагтай алим эсвэл шинжлэх ухаантай холбоотой ямар нэгэн бэлэг солилцдог гэнэ.

#5 Нүдээ золигт гарган туршилт хийсэн гаж этгээд
Исаак  Ньютоны төрөлхийн сониуч зан  нь түүнийг том нээлтүүд хийхэд хөтөлсөн нь баараггүй. Гэхдээ энэ зан нь бас түүнийг хачин гаж гэмээр зүйл хийлгэдэг байжээ. Юу болохыг нь  мэдэхийн тулд   тэрээр нэг удаа нар  руу нэг нүдээрээ харж чадахаа болих хүртэл харсан байна. Бас нэгэн удаа нүдний хээ ухархайд том зүү зоож эргэлдүүлэхэд юу болохыг  сонирхсон бөгөөд хар, цагаан, өнгийн дугариг  дүрс үүсэхийг харсан  байна. Азаар түүний нүд энэ хачин  туршилтынх нь дараа ямар нэгэн согоггүйгээр эдгэжээ.

#6 Парламентын  гишүүн эрдэмтэн
Ньютон 1689-1690, 1701-1702 онд Кэмбриджийн их  сургуулийн парламентын гишүүнээр сонгогдож байжээ.

#7 Муур, муурын зулзаганд зориулсан  хаалга анх сэджээ

Тэрээр муур, нохой гэх мэт гэрийн тэжээвэр амьтдад зориулсан жижигхэн хаалгыг анх зохиосон хүн нь гэдгийг та мэдэхүү. Хачирхалтай нь тэрээр анх үүнийг  сэдэхдээ хаалганы доод  талдаа том  жижиг хоёр нүх гаргасан  бөгөөд томоор нь муурнууд, жижиг хаалгаар муурын  зулзаганууд нь гарна гэж тооцоолж байжээ.  Яагаад том хаалгаар нь зулзганууд нь  ч гэсэн гарч болно гэж бодоогүй юм бол  гэж түүнийг гоочлох нь  бий.

#8 Энгийн металлыг алт, мөнгө болгон хувиргах мөрөөдөл

Нэрт эрдэмтэн маань алхимид маш сонирхолтой байжээ. Тэрээр Жэкоб Боэм тэргүүтэй алхимичдийн бүтээлийг судлахад ихэнх цагаа зарцуулдаг байв . Алхимичид  “Philosopher’s Stone” буюу энгийн металлыг алт эсвэл мөнгө болгон хувиргах домгийн мэт мөрөөдөлтэй. Тэгвэл Ньютон ч бас өөрийн туршилтаараа хэзээ нэгэн цагт энгийн металлыг алт, мөнгө болгон хувиргаж чадна гэж итгэн  зорьдог байсан байна.

#9 Мөнгөн  ус түүний хордлогын буруутан

Элдэв металууд дээрх алхимийн туршилтууд түүний амьдралын нэгэн хэсэг нь байсан гэж болно. Янз  бүрийн төлөв дэх мөнгөн ус зэрэг 108 орчим металлтай тэрээр харьцдаг  байжээ. 1693 онд тэрээр мэдрэлийн хүнд хямралд орсны цаад  шалтгаан нь мөнгөн  ус зэрэг хортой бодисуудын нөлөө байсан гэж үздэг байна. Түүнийг  нас барсны дараа үсийг нь шинжлэхэд  мөнгөн  ус маш өндөр хэмжээгээр илэрсэн байдаг бөгөөд амьдралын сүүлийн жилүүд дэх хачин ааш авир нь  үүнээс болж гэж үздэг хэсэг бий.

#10 Ньютон Vs Эйштэйн

Алберт Эйнштэйнтэй өрсөлдөхүйц физикч гэж Ньютоныг дүгнэж болно. Эйнштэйн ч түүнийг хүндэтгэдэг  байсан  бөгөөд өрөөндөө Ньютоны зургийг хадгалдаг байв. 1999 онд 100 тэргүүлэх физикч гэсэн санал  асуулга явуулахад Алберт Эйнштэйн тэргүүлж Ньютон удаалсан бол яг энэ үеэрх PhysicsWeb сайтын судалгаагаар Ньютон тэргүүлсэн байдаг. 2005 онд Британийн тэргүүлэх эрдэмтэд Ньютоныг шинжлэх ухаанд  үнэлж баршгүй хувь  нэмэр  үзүүлсэн хэмээн үзсэн байна.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...