Хойд Солонгост хоригдсон АНУ-ын оюутны сүүлчийн зургууд

АНУ-ын иргэн, 22 настай оюутан Отто Уормбир  БНАСАУ-д аялж явахдаа зочид буудлын ханан дээрээс ухуулга хуудас урж авсан хэмээн буруутгагдаж 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллах ял авсан.  Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийн онгоцоор төрсөн хот Цинциннатид ирсэн Отто Уормбир өнгөрсөн  шөнө нас баржээ.  Түүнийг  нутагт нь авчирсан даруйд нь эмнэлэгт хүргэн, эмчилж байсан ч ийнхүү ухаан оролгүй байсаар нас баржээ. Оттод ил харагдах бие эрхтний гэмтэл байхгүй байсан  бөгөөд тархи, сэтгэцийн гэмтэлтэй байх магадлалтай гэж эмч нар үзсэн юм.

Уормбир зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаа шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрч ухуулгын хуудсыг өөрийн мөргөл үйлддэг сүмийнхний хүсэлтээр хуулж авсан, ийм ухуулах хуудас авчирбал 10 мянган ам.долларын үнэтэй хэрэглэж байсан машинаар солихоор тохирсон гэж хэлсэн байдаг.

Талийгаачийн БНАСАУ-д хийсэн амьдралынхаа сүүлчийн аяллын үеэр авахуулсан зургуудыг http://www.dailymail.co.uk сайт дэлгэжээ.

Дашрамд дурдахад БНАСАУ-д жилд АНУ-ын 800 гаруй иргэн аялдаг байсан бол дээрх харамсалтай хэргээс болж энэ тоо огцом буурахаар болоод байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...