“Air Canada”-ийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алджээ

АНУ-ын Нью-Йорк хотын LaGuardia нисэх буудалд Air Canada компанийн зорчигч тээврийн онгоц буух үеэр гал унтраах машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн ноцтой осол гарлаа.
Монреалаас ирж байсан Air Canada Express 8646 нислэг буух үедээ нисэх буудлын зурвас дээр явж байсан гал унтраах машинтай мөргөлджээ. Уг машин нь өөр нэг онгоцонд гарсан асуудалд туслахаар яаралтай хөдөлгөөнд оролцож байсан байна.
Урьдчилсан мэдээллээр нислэгийн удирдлагаас онгоц болон галын машинд нэгэн зэрэг зурвас ашиглах зөвшөөрөл өгсөн байж болзошгүй бөгөөд энэ нь ослын гол шалтгаан байж магадгүй гэж үзэж байна.
Ослын улмаас онгоцны ахмад болон туслах нисгэгч амь насаа алджээ
Нийт 40 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн
Онгоцонд 70 гаруй зорчигч, багийн гишүүд зорчиж явсан байна

Зарим эх сурвалжид нисгэгчид эцсийн мөчид нөхцөл байдлыг хянах оролдлого хийж, илүү олон хүний амийг аварсан байж болзошгүй гэж дурджээ.
Ослын үеэр онгоцны үйлчлэгч Соланж Тремблей суудалтайгаа хамт онгоцноос 100 гаруй метр шидэгдсэн ч амьд үлдсэн байна. Түүний  олон яс хугарсан, хөлний хагалгаанд орсон ч амь насанд аюулгүй байгаа аж.
Түүний гэр бүлийнхэн энэ явдлыг “жинхэнэ гайхамшиг” гэж тодорхойлжээ.
Ослын дараа LaGuardia нисэх буудлыг түр хугацаанд хаасан ба 500 гаруй нислэг цуцлагдаж, саатсан байна.
АНУ болон Канадын холбогдох байгууллагууд хамтарсан мөрдөн шалгалт эхлүүлээд байна. Энэхүү осол нь техникийн эвдрэлээс илүү хүний алдаа, зохицуулалтын доголдол байж болзошгүй
гэж урьдчилсан байдлаар дүгнэгдэж байгаа бөгөөд АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын системд ноцтой анхааруулга боллоо

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...