“Насны хишиг”-ээ авах ахмадууд ирэх сарын 09-нөөс өмнө бүртгэлээ хийлгээрэй

Ахмад настны тухай хуульд заасны дагуу  жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан улсын төсвөөс санхүүжүүлэн ахмад настанд үзүүлэх хүндэтгэл насны хишгийг 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгодог билээ. Насны хишиг дараах хэмжээтэй байна.

– 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

– 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

– 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

– 90 болон түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг. 👉Энэ жил 1958.07.15-аас 1959.02.05-ны хооронд төрсөн ахмадууд насны хишигт хамрагдах  ба хоёрдугаар сарын 09-нөөс өмнө www.e-halamj.mn сайтаар бүртгүүлэх болон хороо хариуцсан Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлээ хийлгэх юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...