Төв зам дагуух зогсоолыг яагаад хаасан талаар нийслэлээс дараах тайлбарыг өглөө

Энхтайваны өргөн чөлөө дагуух автозамын карма буюу зогсоолыг нийслэлийн зүгээс хааж машин зогсоох боломжгүй болгосон. Энэ шийдвэрт иргэд бухимдалтай хандаж байгаа. Тэгвэл ямар учраас ийм шийдвэр гаргах болсон талаар НЗДТГ-ын хэвлэлийн албанаас тайлбар өглөө. Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын хэлснээр Энхтайваны өргөн чөлөө дагуух нэгдүгээр эгнээний эдгээр карма нь нийслэлийн 30 хувь нь зорчдог ачаалалтай замаар явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг гэж мэргэжлийнхэн үзжээ. Давхардуулж автомашинаа зогсоодгоос хөдөлгөөнд 25-30 хувь саад учруулдаг. Эдгээр зогсоол бодит байдал дээрээ иргэдэд тийм хэрэгтэй биш. Тухайн газар орчмын албан байгууллага, оршин суугчид өглөө эрт автошинаа тавиад өдөржин өнжөөдөг. Зогсоолын хувьд сэлгэлтгүй байдаг, зогсоолын ачааллаас хуваалцах үр нөлөө байхгүй учир хаасан гэсэн тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...