Увсын Малчин суманд 37 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын станц, харуулын цасны зузааны өнөө өглөөний /2024.01.20/ мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37 см, Сагилд 32 см, Төв аймгийн Эрдэнэсантад 31 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29 см, Увсын Зүүнговь, Сүхбаатарын Түмэнцогтод 28 см, бусад хэсгээр 0.0-25 см цасан бүрхүүл тогтсон.

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна. Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт 1.6-2.6 мм цас орж, цасны зузаан 16-20 см байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн бол өдөртөө -15…-17 градус, шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -22 градус хүйтэн хоносон байна.

Харин Өвөрхангай аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с хүрч, цасан шуурга 3-5 цаг, Дундговь аймгийн нутгийн төв болон зүүн хэсгээр 0.2-4.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 3-5 цаг, Дорноговь аймгийн нутгаар 0.3-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 7-10 цаг, 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн нутгаар 0.8-3.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 4-10 цаг, Сүхбаатар аймгийн нутгийн баруун хэсгээр 1.0-5.0 мм цас, салхи секундэд 10-12 м/с, зарим үед секундэд 16 м/с, цасан шуурга 3-7 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...