Б.Дэлгэрсайхан: Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг даргатай жолооч нарын цалингийн асуудлыг тохиролцсон. Ингэснээр, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.

Жолооч нар тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа” гэжээ.

Тэрбээр “Юун түрүүнд нийслэлтэй хамтран автобус худалдан авах тухай асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр зорьсон. Нэгдүгээр сарын 30-нд гэхэд нийт 600 автобусаа хүлээж авна. Нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудал ийнхүү шийдвэрлэгдсэн гэхэд болно. Нийслэлд тулгамдаад буй дараагийн чухал асуудал нь түгжрэл. Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хотын Засаг даргатай хамтран төлөвлөгөө боловсруулж, Үндэсний хороогоор хуралдуулсан. Түгжрэл үүсгэх гол шалтгаан нь автобусны маршрутаа давхцуулах явдал.

Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай. Тухайлбал, төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийх жишээний. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээх шаардлагагүй болно. Хэдэн ч автобус дамжин суусан өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой. Эл зохицуулалтыг нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулна

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцын...

Спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн...

Гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байх тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Улаанбаатар хотын энэ сарын цаг уурын төлөв байдлыг УЦУОШГ-ын...

Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, стратегийн ордын хувь хэмжээг тогтооно

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдаанаас...