Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хоёрыг троллоор дайтахаа зогсоо гэв

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон маргаан, тэмцэл өрнөөд байгаа. Ялангуяа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ сэдвээр цахим орчинд “цусгүй тулаан” эхлүүлээд байгаа юм. Гол зөрчилдөөн нь гадааданы хөрөнгө оруулагчдад 100 жилээр газар эзэмшүүлэх тухай заалт төсөлд орсноос болсон.  УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хоёр улстөрчид хандаж хатуу үгс чулуудав.
УИХ-ын дарга хэлэхдээ хуулийн хэлэлцүүлэг Женко гэгддэг Х.Баттулга, сайд Ч.Хүрэлбаатар хоёрын хэрүүл болж хувирлаа. Одоо наадахаа зогсоо. Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж байгаад хууль батална эсвэл зогсооно гэж байхгүй. Нэг тал нь Үндсэн хуулийн цэцэд өгнө, нөгөө нь зургаан сар барилаа гэдэг. Цэцэд өгсөн нөхөд 2013 онд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглах хуулийг баталсан. Одоо ямар хууль зөрч
сөн гээд гүйгээд байгаа юм. Ард түмнийг талцуулдгаа болих хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...