Автомашин нь цасанд сууж, дөрвөн хүн осгож нас баржээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас аймгийн төв рүү явж байсан иргэдийн автомашин цасанд сууж, дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр бага насны хүүхэд байсан гэжээ. Цасанд суусан автомашинд таван хүн зорчиж явсан бөгөөд тэдний дөрөв нь нэг гэр бүлийн нэг нь хажуу айлын хүн байжээ. Осгож, эмнэлэгт хүргэгдсэн иргэний хувьд хажуу айлынх нь хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Тухайн иргэн сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зүүн хөл нь хөлдсөн байна. Түүний биеийн байдал харьцангуй тогтворжиж байгаа гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас цасанд боогдсон замуудаар орон нутаг болон Улаанбаатар руу зорчихгүй байхыг анхааруулсан. Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагад нэгдүгээр сарын 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт найман удаагийн дуудлага ирсэн байна. Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...