Танилц, Францын шинэ Ерөнхий сайд Габриэль Аттал

Францын Ерөнхий сайдаар тус улсын Боловсролын сайд асан 34 настай Габриэль Атталыг  томиллоо. Ингэснээр Аттал нь Францын хамгийн залуу Ерөнхий сайд бөгөөд энэ албан тушаалд ажилласан анхны ижил хүйстэн болж байгаа юм.
Ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газрынхаа нэр хүндийг өсгөх гэж хичээсэн түүхэн чухал томилгоо гэж энэ томилгоог олон улсын мэдээллийн агентлагууд дүгнэн бичиж байна. 
Аттал долдугаар сараас хойш Боловсрол, үндэсний залуучуудын яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд тэрээр албан тушаал хашиж байх хугацаандаа Францын улсын сургуулиудад абая өмсөхийг хориглосон маргаантай шийдвэр гаргаж, сургуулиудад дээрэлхэх гэмт хэргийн эсрэг нэлээд ажилласан байна.
 Аттал нэр дэвшсэнийхээ дараа хэлсэн үгэндээ боловсрол, инфляци, Францын эдийн засгийг либералчлах, залуучуудын хөгжлийг онцолсон боловч боловсролыг “бидний тулалдааны эх, бидний тэргүүлэх зорилтуудын гол цөм байх ёстой” хэмээн онцложээ.” “Ерөнхий сайдын хувьд би энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүх боломжоо зориулна. Энэ нь засгийн газрын тэргүүний хувьд миний тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх болно” гэж тэр нэмж хэлэв.  

Шинэ Ерөнхий сайд  нь Социалист намын гишүүн бөгөөд 2016 онд Макроны шинээр үүсгэн байгуулсан улс төрийн хөдөлгөөнд элсэж ахнх улстөрд хөл тавьж байжээ. 

Аттал нь цар тахлын үеэр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч байсан нь Францын олон нийтийн дунд түүний нэр хүндийг маш хурдан өсгөсөн юм. Энэ үеэс  хойш түүний улс төрийн карьер залуу хүн гэхэд гайхалтай хурднаар ахисан гэж болно. Боловсролын сайдын алба хашихаасаа өмнө Засгийн газрынхаа төсвийг хариуцаж ажиллаж байв. Товчдоо бол Засгийн газрын хамгийн алдартай, олонд танигдсан гишүүдийн нэг бол Аттал юм. 
 Атталын эцэг Ив Аттал еврей хүн байжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...

Ц.Раднаа 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...

Ногоон автобусны нээлттэй сонсгол энэ сарын 21-нд эхэлнэ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол явуулахаар болсон....