Азын дугаарын дуудлага худалдаа нэгдүгээр сарын 11-нд эхэлнэ

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг Автотээврийн Үндэсний Төвөөс зарлажээ.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн хооронд явагдана.

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А, АААА дугаар 2,000,000 (хоёр сая төгрөг);
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 (таван зуун мянган төгрөг);
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 (нэг зуун мянган) төгрөг

4. Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй.

5. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23:00 цагт бүртгэл хаагдана. (Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу)

6. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.

Лавлах утас: 70070030, 1900-1234

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...