RFID гэрчилгээг дараалалд зогсохгүйгээр инженерт хандаж шууд наалгаж болно

Автотээврийн Үндэсний Төвийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгүүдэд RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй нааж, дараалал ч нэлээд үүсээд байгаа. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024.01.01 хүртэл үнэ төлбөргүй наана. 01 сарын 01-ээс төлбөр хураамж авна гэсэн мэдээлэл тархсан юм. Тэгвэл төлбөр авна гэдэг ташаа мэдээ, цахим гэрчилгээг  анх удаа авахад иргэнээс төлбөр хураамж авахгүйгээр олгож  байгаа гэж Автотээврийн Үндэсний Төвөөс анхаарууллаа.

Цахим гэрчилгээ /RFID tag/-г та техникийн хяналтын үзлэгт орох хугацаа болоогүй тохиолдолд оочир дараалал үүсгэхгүй шууд инженерт хандаж наалгаж болох юм байна.

Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон Оношлогоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах ТАГ юм.

Банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлөөд оношлогооны хугацаа нь дууссан бол ороод, очер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгаарай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...