Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа сэргээж эхэллээ

Дэлхийн эдийн засгийн төлөвийн тойм тайлангаас харахад Ази-Номхон далайн бүс нутгийн олонхи улс нь Москватай хийх худалдаа-эдийн засгийн холбоогоо “дайны өмнөх” түвшиндээ хүргээд зогсохгүй, зарим салбарт бараа эргэлтээ олон дахин нэмэгдүүлжээ. Японы Санхүүгийн яамны мэдээлснээр 2023 оны 7 дугаар сард Токио ОХУ-аас өнгөрсөн жилийн  мөн адил үетэй харьцуулвал үр тарианы импортоо 5679,4 хувиар нэмэгдүүлсэн байна.

Москва болон Токиогийн хоорондох харилцааны өргөжсөн нь цэвэр эдийн засгийн ашиг сонирхол дээр үндэслэсэн бөгөөд АНУ болон Хойт Атлантын эвслийн тус бүс нутаг дахь сонирхолтой огт нийцэхгүй юм.

Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн улсууд ОХУ-тай эдийн засаг, нийгэм, соёлын салбарт бүх талаар хамтран ажиллахын обьектив давуу талыг илүүтэй мэдэрч эхэлсэн байна. Алс Дорнодын орнуудын засгийн эрх баригчид нь өөрсдийн ард түмний дунд америкийн оролцоонд дүргүйцэх хандлага ихсэж байгааг харгалзан Вашингтоны даяарчлах ашиг сонирхлыг дагахаасаа татгалзаж байна.

Малайзын ерөнхий сайд А. Ибрагим  Английн мэдээллийн  “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа: Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбоо (ACEAN) нь олон улсын ба бүс нутгийн харилцаанд “сөргөлдөөн үүсгэж буй том гүрнүүдийн” үйлдлээс болгоомжилж байна хэмээн мэдэгджээ. Малайзын удирдагчийн хэлснээр, ОХУ ба нэгдмэл Барууныхны сөргөлдөөн нь дэлхийн цэрэг-улс төрийн байдал,  хүн амын дийлэнхийн эдийн засгийн таатай орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул АСЕАН улс төрийн хувьд төвийг сахин, Москватай зөрчилдөж буй Украин болон түүний холбоотнуудын талд орохгүй гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...