Хонконгод монгол залууг дээрэм, хулгайн хэргээр баривчилжээ

Хонконгийн цагдаа нар 26 настай Монгол залууг метроны буудал дээр харааны бэрхшээлтэй өндөр настанг дээрэмдсэн байж болзошгүй хэмээн баривчилжээ. Тус хотын Зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг хэлэхдээ, уг этгээдийг Fortress Hill MTR буудал дээр 67 настай хараагүй эрийг дээрэмдэхээс хэдхэн цагийн өмнө нэгэн дэлгүүрээс нэг лааз шар айраг, хэдэн шоколад хулгайлсан хэрэгт давхар сэжиглэж байгаа ажээ. Сэжигтэн нь тус хотод оршин суухыг зөвшөөрсөн түр үнэмлэхтэй, 26 настай эрэгтэй гэж цагдаагаас мэдээлэв.  Сэжигтэн хохирогчийн гар утас, 3500 хонконг доллар (448 ам. доллар) бүхий цүнхийг 10.30 цагийн үед хулгайлсан нь камерын бичлэгт үлдсэн байна.
Цагдаагийнхан сэжигтнийг эрэн сурвалжилж, ням гарагт гэрт нь дээрэм, хулгайн хэрэгт сэжиглэн саатуулжээ. Хонконгод хулгайг 10 жил хүртэл хугацаагаатай хорих ялаар шийтгэдэг байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...