Зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдал юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Гавьяат эдийн засагч цолоор Стандарт хэмжил зүйн газрын ажилтан Ч.Рэнцэндагва, Гавьяат тээвэрчин цолоор Б.Гонгор, Гавьяат тамирчин цолоор Б.Отгонжаргал, Л.Амарсанааг Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдгээр, Байгаль орчны гавьяат цолоор В.Буянтогтох, “Монгол Алтай” клубын гишүүн, уулын спортын тамирчин Б.Элбэгжаргал, Гавьяат багш цолоор нийслэлийн “Логрифм” сургуулийн бага ангийн багш Г.Лхагва, Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө” коллежийн ахмад багш О.Ажигцэрэн, Гавьяат барилгачин цолоор “Баганат-Өргөө” компанийн захирал О.Батсайхан, “Уран-Охид” компанийн захирал Р.Дариймаа, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй болон “Улирал ба зохиолч” сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн нарыг, Хүний гавьяат эмч цолоор “Бурхан-Андууд” хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, “Гэрэлтүүлэг” компанийн захирал А.Ганхуяг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...