ЗТХЯ: Дарханы замын суурь хучилтыг 2023 онд багтаан дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээнэ

Г.ДУЛАМСҮРЭНШИНЭ АВТО ВОКЗАЛД НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТАЛБАЙ 5 ДАХИН НЭМЭГДСЭН

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын  Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.ДуламсүрэнАвто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв  Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах автовокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас  улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг  тус автовокзалаас үзүүлж байна. Өдөрт дунджаар 3.000-4.000 хүнд, оргил ачааллын үед 8.000-10.000 хүнд үйлчилдэг.

Шинэ автовокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ автовокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн. Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогмтол хяналт, шалгалт явуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.СугармааМонгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн байна. Авто замын засвар арчлалтыг хувийн 10, төрийн өмчийн 20 компани хариуцан ажилладаг.

2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг тавигдсан. Тэгэхээр нэг компанид 1 тэрбум орчим төгрөг ноогдсон.

Иргэдээс гомдол, санал ихээр ирдэг Дундговийн авто замд 700 сая төгрөг тавигдсан. Автозамын засвар арчлалтын явц, үр дүнг, хяналт, шалгалтыг тогтмол хийнэ.  Авто замын чанар, даац хэтрэлтээс үүдэж тус зам эвдэрсэн. 2024 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна

Цаашид улсын чанартай авто замп шинээр гарсан эвдрэлийг тогтоож, засварлан, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилт ажиллаж байна.

Л.БАЯНЗУЛАЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ БАГЦ 86 ХУВЬ, ЕСБХБ-НЫХ 64 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.БаянзулУлаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан барилгын ажлыг гүйцэтгэж байна.

 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж авто зам нийт 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал,  нэгдүгээр багц 94 хувь, хоёрдугаар багц 78 хувь, гуравдугаар багц 94 хувь, дөрөвдүгээр багц 68 хувь, тавдугаар багц  91 хувийг гүйцэтгэлтэй байгаа юм.

Харин нэмэлт хоёр эгнээ буюу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй багц 64 хувийн гүйцэтгэлтэй байна Тодруулбал, нэгдүгээр багц 80 хувь, хоёрдугаар багц 58 хувь, гуравдугаар багц 59 хувь, дөрөвдүгээр багц 55 хувь, тавдугаар багц 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Суурь хучилтын ажлын 2023 онд багтаан дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...