Зүүн бүсийн автозамуудад хяналт шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас 2023.07.04-07.07-ны өдрүүдэд зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр хэрэгжиж буй авто зам, замын байгууламж, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, ээлжит засвар, урсгал засвар, арчлалтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Удирдамжийн хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан,  Өндөрхаан-Чойбалсан, Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км, Дадал сумын төвийн 3.5 км хатуу хучилттай авто зам, Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын үргэлжлэл, багц 2 дугаар хэсгийн 62 км хатуу хучилттай авто зам, Батширээт сумын Бархын голын 121.36 у/м төмөр бетон гүүр, 1.2 км хайрган хучилттай авто зам, Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул чиглэлийн 68 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд холбогдох хууль тогтоомжод нийцүүлэн гаргасан, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...