Улаангом, Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил ирэх хавар эхэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.11.16/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Эргэн сануулахад,
Талууд өнгөрсөн 10 дугаар сард уулзаж, тус уулзалтын үр дүнд харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг онцлоод, төслийн хүрээнд баруун бүсэд барьсан авто замууд нь Монгол Улсын нүүр царай болсон төдийгүй манай ард иргэдийн талархлыг хүлээсэн, чанартай зам болсон гэдгийг тэмдэглэв.
Уулзалтын үр дүнд
 Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.
Тус чиглэлийн авто замыг барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох асуудалд онцгой анхаарах,
Түүнээс гадна баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 км авто замын бүтээн байгуулалт 10 гаруй жилийн хугацаанд хийгдэж дууссан. Замын засвар, арчлалтыг орхигдуулахгүй, тогтмол хугацаанд хийх хэрэгтэй. Авто замын засвар арчлалт хариуцдаг компани нь асфальтбетон үйлдвэртэй байх шаардлагатай.
Барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...