УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шатахууны хомсдолын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гаруйн өмнө хомсдол үүслээ гэж ярьж байсан өнөөдөр бахь байдгаараа байна. Сайдын өгч байгаа тайлбар бүгд адилхан. Зуд болж байгаа аймгууд, хөдөө орон нутагт бүүр хүнд байна. Малынхаа араас явж чадахгүй байна. Хэдэн боодол өвс явуулъя гэхэд түүнийг нь аваад явах түлштэй машин алга.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээ болсон байна. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол Монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн бодит дүр төрх” АН-аас Уул уурхай, хүнд үйлддвэрийн сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ” гэж мэдэгдлээ.