Б.Энхбаяр: Нээлттэй сонсголыг зогсоохыг “Том нүүрсчид” санаархаж байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооны “Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг өнөөдрийн сонсголоор хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр уурхайн нүүрсний дээжийн шинжилгээний “Алс групп” ХХК-ийн тендерт шалгарсан мэдээллийг Шинжээч танилцуулж, Түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асуув.

ШИНЖЭЭЧ: “Алс групп” ХХК нь 2007 онд байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тендер шалгаруулалтыг уламжлалтаар гурав, цахимаар найман удаа зохион байгуулсан. Үүнээс зургаан худалдан авах ажиллагаа нь зөрчилтэй хэмээн тогтоогдсон.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулах 364 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “чулуулгийн дээж шинжилгээний ажил” гэх тендерт тус компани татварын өртэй байхад шаардлага хангасан байна хэмээн шалгаруулсан байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байсан Б.Ганхуяг захирал байхгүй байна. Өмнөх өдрийн сонсголуудаас ажиглахад хэрэгт татагдсан хүмүүс ирээд мэдээлэл өгсөн. Тэгэхээр гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цахимаар оролцуулах арга байгаа юу. Эзэнгүй хэдхэн газрын мэргэжилтнүүдээс асуугаад нэмэргүй. Гүйцэтгэх удирдлага нь хариулт өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэхүү сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Үүнийгээ зогсоо, нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй, зогсохгүй.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: О.Цогтгэрэл, С.Ганбаатар хоёр сонсголдоо оролцохгүй, орж ирээд Б.Ганхуягийг асуучхаад гараад явчих юм. Асуух зүйл, баримт материал олон байна.

Нүүрсний дээжийн шинжилгээний “Алс групп” ХХК-ийн холбоотой асуудал хамгийн чухал. Хамгийн том нүүрсний хулгай бол ангилал хэмээн боддог. Өнгөрсөн хугацаанд долоон сая тонн нүүрсийг эрчим хүчний гээд 10 ам.доллароор зарсан байна.

Хятад улс нүүрсийг найм ангилдаг. Гэтэл манай улс эрчим хүчний, исэлдсэн, хагас, бүтэн кокс хэмээн дөрөв ангилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ ангилах тал дээр анхаарал хандуулах болоогүй юу. Нүүрсний ангилал хооронд асар өндөр үнийн зөрүүтэй.

Танай компани нүүрснийхээ дээжийг хэдэн компаниар шинжлүүлдэг вэ. Эсвэл энэ компаниудын дээжийн шинжилгээний хариуг олон улсын лабораторид шинжлүүлж буй тохиолдол байна уу. Гэрээнд заасны дагуу эрчим хүчний нүүрс зарвал, гарах тутамд дээжээ баталгаажуулаад явах ёстой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций сумын салбар уурхайн захирал Л.Доржсүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2012 оноос өмнө Ашигт малтмалын газрын лабораториор нүүрсээ шинжлүүлдэг байсан. Түүнээс хойш хувийн компаниудаар нүүрсээ шинжлүүлдэг болсон.

Уурхайгаас өдөртөө нүүрсний 35-40 дээж, сардаа 1,000-1,200 дээж шинжлүүлдэг. Өөрсдөө шинжилгээний лабораторитой болж дээж шинжилгээг гүйцэтгэхээр ажиллаж байна. Борлуулж буй нүүрсийг гаалийн баталгаат лабораториор шинжлүүлэх шаардлагатай байдаг.

2021 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний стандартыг шинэчлэх ажил эхлүүлсэн. Үр дүнд нь нүүрсийг Хятад улсад мөрдөгдөж буй найман ангилалд оруулсан. Харин уурхайгаас 3-4 төрлийн нүүрс гардаг.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...