Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

БОАЖ-ын яамнаас “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар  мэдээлэл өглөө.

Бэлчээрийн даацыг багасгах зорилтын хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой улсын хэмжээнд зарлаад буй уг хөөтөлбөрийн талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга В.Батчимэг хэлэхдээ:

Энэ төслийн хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гурван  талт  санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин – 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан гэв.

Жуулчид Монголд гэр бүлээрээ буцаж ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй хамтарч ажиллах гэх мэтчилэн зорилтын хүрээнд “Нэг жуулчин-нэг хонь төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Мөн Архангай аймгаас “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...