Сонгинохайрханы Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байна

Агаарын чанар хэмжигчүүдээс авсан мэдээллээр даваа гарагийн 11:00 цагийн байдлаар гаргасан агаарын чанарын мэдээгээр Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байна. Агаарын бохирдлын тоосонцрууд болох PM2.5 болон PM10-ийн хэмжээ 465 буюу маш их бохирдолтой гэж заажээ. Баянхошуу орчмоор өнөөдөр -5 градус хүйтэн, 0.6м/с-ийн салхитай байгаа юм. Агаарын чанар муу үед хамгийн түрүүнд стандартын шаардлага хангасан амны хаалт зүүх нь эрүүл мэндэд тустай.

Дамбадаржаа, Хайлааст, 5 буудал орчмын агаар бохирдолтой байна. Бохирдолтой гэж зааж буй үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлдэг. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд уг сөрөг нөлөөлөл нь хүндээр илэрдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэйг зөвлөсөн байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...