Нүүрсний сонсголыг гацаахаа БОЛЬ, ХЭҮК-ын даргыг СОЛЬ

Тамгын газрынхаа даргыг Цэц рүү илгээсэн УИХ-ын дарга Г.Занданшатар баасан гарагт хоёр мэссэжийг олон нийтэд өглөө. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нүүрсний сонгол зохион байгуулах Түр хороо хурлаа хийж чадахгүй, ажлын хэсэгт орсон гишүүд бойкот хийгээд байгаа талаар гомдол гарав. Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх Түр хороог даргалж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч өмнө нь элдвээр саад хийж буйг хэлж байсан удаатай. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар Түр хорооны гишүүдэд анхаарууга өглөө. Тэрбээр “Олон нийтийн хүлээж байгаа сонсголыг гацааж суугаа УИХ-ын гишүүдэд хатуу сануулъя. Тээг саад болоод байгаа гишүүдийг яаралтай соль. Нээлттэй сонсголыг цаг алдалгүй хийхэд анхаар” гэв.

Сүүлийн өдрүүдэд охид хүчирхийлэлд өртөж, эрчүүд цэрэгт очоод амь насаа алдах зэргээр хүний эрх зөрчигдсөн, хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн олон хэрэг шил даран гарлаа. Аймшигт хэрэг гарсны дараа биш урьдчилан сэргийлэх тал дээр ХЭҮК дорвитой ажиллахгүй байгааг спикер дурдав. Хуулийн өөрчлөлтөөр хүний эрхийн зөрчилтэй холбоотой ХЭҮК-ын гишүүний тавьсан шаардлагыг заавал биелүүлдэг байхаар шинэчлэл хийсэн. Нэг ёсондоо хүчтэй болгосон. Гэтэл жилд нэг илтгэл гаргаж өгчихөөд, хүний эрхийн зөрчлийн араас санаанд хүртэл сайн явахгүй байна. Шаардалагтай бол ХЭҮК-ын даргыг соль, энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо яаралтай хэлэлц гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...