Home Нийгэм Тэргүүн их хамбаар томилогдсон Д.Жавзандоржийг сэнтийд нь зална

Тэргүүн их хамбаар томилогдсон Д.Жавзандоржийг сэнтийд нь зална

0
Тэргүүн их хамбаар томилогдсон Д.Жавзандоржийг сэнтийд нь зална

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтанг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны товыг гаргажээ.  Тодруулбал арваннэгдүгээр сарын 18-нд буюу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын Шинийн 5-ны өдөр Батцагаан цогчин дуганд болох аж.

Өнгөрсөн сард соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар түүний оронд лхаарамба Д.Жавзандоржийг томилохоор болсон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here