Ч.Сайханбилэгт мөнгө хэрэгтэй учраас Н.Сүндийг хугацаанаас нь өмнө сулласан уу?

Говьсүмбэр аймгийн шүүхээс “Нэткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр өнөөдөр гаргажээ. Н.Сүндий нь эхнэртээ хүч хэрэглэсэн хэрэгт буруутаж шүүхээс гурван жилийн хорих ял аваад Говьсүмбэр аймгийн 425-р хорих ангид ял эдэлж байсан юм. Тэрбээр хоёр жил 23 хоногийн ял эдэлсэн бөгөөд дахиад 11 сарын ял үлдээд байсан юм. Анхан шатны шүүхээс түүнийг тэнсэн харгалзахаар суллах боломжгүй гэж шийдснийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэлэлцүүлсэн нь энэ ажээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн санхүүгийн асуудлыг шийдэх хэрэгцээ байгаа  учраас хугацаанаас нь өмнө яаравчлан суллуулахаар улс төр, эдийн засгийн тодорхой бүлэглэл ажиллаж эхэлсэн гэх хардлага хүчтэй явж байна. Н.Сүндийгийн үүсгэн байгуулсан “Нэткапитал” ББСБ-аас 2023 онд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүчинтэй кредит картын данс руу дөрвөн удаагийн үйлдлээр 250,000 ам.доллар буюу 800 гаруй сая төгрөг шилжсэн болохыг хэвлэлүүд мэдээлж байсан.

Н.Сүндийгийн “Нэткапитал” ББСБ-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн эзэмшлийн “Байгаль хаус” ХХК руу 220 сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэх мэдээлэл ч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...