Гишүүдийг 216 тэрбумаар авлигадаж байгаа Сангийн сайд Б.Жавхлан огцрох болзлоо хангав

УИХ энэ сарын 15-нд амжиж 2024 оны улсын төсвийг батласан байх учиртай. Анх өргөн барьсан төсөлд ахмад настнуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг эрх баригч намын бүлэг гаргаад, олонхоороо дэмжээд буй. Тэтгэврийг нийтээр нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсөвт 130 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн. Энэ мөнгийг зардлаа танах замаар олох боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа ажээ. Сайд нарын багцаас хэмнэлт гаргах, танах хувилбар ид яригдаж, Засгийн газрын гишүүд төсвөө тануулахгүй гэжууртайхан яваа. Тэтгэвэр нэмэх орлогыг зардал танаж олохоор зүдэрч байгаа Сангийн яам УИХ-ын гишүүдийг тойрогт нь 3 тэрбум төгрөг суулгах замаар авлигадах гэж байгаа нь олон нийтэд ил болов. Гишүүн Н.Алтанхуяг, Г.Ганболд нар гишүүдийн тойрогт тэнцүү хуваарилсан мөнгийг илчилж орхив.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох 100 мянган хүний цахим өргөдлийг тоогоогүй Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн тойрогт 3 тэрбум төгрөгийг тэгшитгэн хуваарилж,  хөрөнгө оруулалт нэрээр халхавчилжээ. Үүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа одоогийн 72 гишүүнд хуваахад 216 тэрбум төгрөг болно. Хөгшчүүлийн тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 130 тэрбум төгрөг хэрэгтэйг дээр өгүүлсэн. Гишүүдийг авлигадах гэж байгаа мөнгийг хуваарилбал ахмад настны тэтгэврийг 300 мянгаар нэмэх боломж байна гэсэн үг. УИХ-ын гишүүн Г.Ганболд “Гишүүдийг тойрог дээрээ 3 тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү” гээд л бид дуугүй явцгаасан шүү дээ” гэв. Н.Алтанхуяг “Улсыг өрөнд оруулсан төсвийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрогт нь тавина гэж авлигадах байдлаар Улсын төсвийг баталж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүдийн тойрогт төсөв хуваарилах замаар худалдаж авдаг жишиг Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед 10 сая төгрөгөөс эхэлж байсан түүхтэй. Харин 2024 оны төсөвт нэг гишүүнд 3 тэрбум төгрөг хуваарилж Монгол Улс 77 Сангийн сайдтай болдог авлигажсан жишиг дахин давтагдав. 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Итгэл хүлээлгэж сонгосон тойргоо 4 жил мартсан гишүүд 3 тэрбумын авлигаа тэврээд сонгуульд орох шударга ёсыг уландаа гишгэж, хуулийг гууль болгосон увайгүй үйлдэл гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нөгөө Төрийн хэмнэлтийн хууль хаачив, авлигачдыг бөхийлгөх шударга ёсны тэмцэл хаачсан бэ, Сангийн сайд аа?

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...