Улаанбаатар хотод хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжний 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ. Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд 173,463 өрхийн 133,194 нүхэн жорлон тоологджээ.