Коксон түлш утааг бууруулах уу, үгүй юу?

Улаанбаатар хотоос гаргах бондын санхүүжилтээс 32 тэрбум төгрөг зарцуулан, хагас коксон түлшийг нийслэлийн тодорхой бүсэд туршина гэдгийг Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд буй. Олон нийтийн дунд хагас коксон түлшийг дэмжсэн, эсэргүүцсэн байр сууриуд байгаа ч Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн  байр сууриндаа хатуу зогсч буй.  Энэ удаад коксон түлшийн талаар эсрэг байр суурьтай байгаа Х.Нямбаатар болон Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын хэвлэлд өгсөн байр суурийг хүргэе.


Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.

Тухайлбал дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхой болсон.

Х.НЯМБААТАР:

-Би Налайх дүүрэгт байгаа сайжруулсан түлшний үйлдвэр дээр хагас коксыг дөрвөн төрлийн зууханд түлэх процессынг харж, Японы мэргэжлийн хэмжигч багажаар хэмжүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын үзэж байгаагаар зарчмын ялгаа байхгүй гэдэг дүгнэлт өгч байна лээ. Мэргэжлийн байгууллагууд агаарын чанарт төдийлөн өөрчлөлт гарахгүй гэдэг дүгнэлт хийж байхад тийм хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг туршилтад үрэх шаардлагагүй гэж бодож байна.

Нөгөө талаас бид цаашид шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, иргэдийг орон сууц, амины орон сууцанд хамруулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн дахин төлөвлөлтийг эргэж харна.

Түлш ярих биш төчнөөн айлын янданг буулгаж, орон сууц, амины орон сууцтай боллоо гэдэг зүйлийг ярих ёстой. Бид 2009 оноос хойш зуух, дулаалга, яндан, түлш, филтер, шүүлтүүр гээд маш олон зүйлийг шат дараатай ашиглаж үзсэн, шийдэл биш гэдэг нь батлагдсан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...