Home Улаанбаатар Сонгинохайрхан дүүргийн 5000 өрх цахилгаанаар гэрээ халаах боломжтой болно

Сонгинохайрхан дүүргийн 5000 өрх цахилгаанаар гэрээ халаах боломжтой болно

0
Сонгинохайрхан дүүргийн 5000 өрх цахилгаанаар гэрээ халаах боломжтой болно

Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар иргэд их сонирхдог.Сайн мэдээ дуулгахад “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4кВт хүчин чадалтай 5,012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх” төслийг энэ онд хийж байгаа юс байна. Энэ талаарУИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

.Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5,012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болж, гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13,532 тонн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажиллаж байна” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here