15 аймаг болон Цагаан давааны хогийн цэгт аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах барьж байна

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуй нэгж хог  хаягдлаа бохирын төв магистраль  шугамд хаяснаас нийслэлчүүд хорт хийгээр  амьсгалсан тохиолдол өнгөрсөн сард гарсан. Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аюултай хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбоотойгоор хийж буй ажлыг тодрууллаа.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах барих ажлыг 15 аймаг болон Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагаан давааны хогийн цэгт 2020 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон болон улсын комист хүлээлгэн өгөхөөр хүлээж байгаа нийт 9 аймгийн төвийн барилга байна.

Цаашдаа эдгээр агуулахуудын ашиглалт, үйл ажиллагааны менежментийг Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хувийн аж ахуй нэгжтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж байна гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос  мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...