Аюултай хог хаягдлыг бохирын төв магистраль шугамын худагт хаясан ААН-д эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Улаанбаатар хотод өчигдөр өглөөнөөс эхлэн угаар, хий үнэртэж байна гэх гомдол иргэдээс ирж, мэргэжлийн хүмүүс уг таагүй үнэрийн араас мөшгиж, хот даяараа чих тавин  хүлээсэн. 2023 оны 10 сарын 12-ны өдөр олон нийтийн нийгмийн сүлжээгээр газ эсвэл угаарын хий үнэртэж байна гэсэн асуудлууд их явсан. Энэ асуудлын талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын Ус хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент хариуцсан мэргэжилтэн Э.Ерөөлт тайлбар өгчээ. Түүний хэлснээр  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуй нэгж Хог хаягдлын тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн тодорхой бүлэг, заалтуудыг зөрчин аюултай хог хаягдлыг бохирын төв магистраль шугамын худагт хаясан болохыг урьдчилан тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлын уг суурь нь агаарын чанарт нөлөөлсөн аюултай хог хаягдлын тухай асуудал юм. Хуулийн дагуу бол тухайн аж ахуй нэгж Аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалах эсхүл цуглуулах, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр тээвэрлэлт хийлгэж, хадгалах, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид хүлээн өгөх ёстой байжээ. Гэвч тэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд үүний учир Эрүүгийн тухай хуулийн 20.11 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээх юм байна.

Бохирын шугам нь тодорхой шалтгааны улмаас 100 хувь дүүргэлттэй урсдаггүй ба хоосон хэсэгт бохироос үүсэх төрөл бүрийн хорт хийнүүд ялгарах зайг үлдээдэг. Гэтэл их хэмжээний шингэн аюултай хог хаягдал нь бохирын шугамыг дүүргэн, бохиртой урвалд орж хорт хий агаарт тархах, цаашлаад хүний эрүүл мэнд амь насанд ч хүрэх аюул бий болгожээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...