13 аймгийг төмөр замын сүлжээнд холбосноор 20 мянган ажлын байр шинээр бий болно

Төмөр замынхан энэ онд түүхэндээ байгаагүй их буюу 37 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьсан. Тэгвэл ирэх жилүүдэд эдийн засгийн төмөр замын 3 коридортой болсноор төмөр замаар жилд 180 сая тонн ачаа тээвэрлэж, одоогийн хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлнэ. “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ-2023” олон улсын форумын хүрээнд зохиогдсон “Railway Mongolia 2023” чуулга уулзалтын үеэр энэ талаар талууд дэлгэрэнгүй хөндлөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хөрш орнуудад үзүүлж буй төмөр замын тразит тээврийн тарифын хөнгөлөлтийг дуусгавар болгох бодлоготой байгаагаа хэлэв.
Манай улс 2019 онд ердөө 1115 км төмөр замтай байсан бол 2023 2020 км болж нэмэгджээ. Энэ онд гэхэд ШИВЭЭХҮРЭН-СЭХЭГИЙН хил холболтын төмөр зам  ашиглалтад орно. Ирэх оны хавар ГАНШУУНСУХАЙТ ГАНЦМОДНЫ, цаашлаад БИЧИГТ ЗҮҮНХАТАВЧ, ХАНГИ-МАНДАЛЫН хил холболтын төмөр замууд баригдсанаар экспортын төмөр замын 5 гарцтай болно.
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод нэмэлт оруулж төмөр замын 3 коридорыг холбосон хөндлөн чиглэлийн төмөр замаа барих, улмаар баруун босоо чиглэлийн төмөр замаас Хятадын төмөр замын Европ, Иран, Пакистан руу чиглэсэн төмөр замын сүлжээнд холбогдож Европ Төв Азийн орнууд руу урдуураа холбогдох, Энэтхэгийн далай руу гарах гарцтай болно.
Зүүн босоо төмөр замыг Хятадын ЖИНЖОУ, ТЯНЬЖИН, ЛЯНЮНГАН боомтуудтай холбосноор Номхон далайд гарах, экспорт импортын тээвэрлэлтийг хурдасгах боломж нээгдэнэ. Энэ бүхний үр дүнд 2025-2030 он гэхэд төмөр замын сүлжээ өмнө байснаас 4 дахин нэмэгдэж, төмөр замын сүлжээний урт 4680 км болох ажээ. 21 аймгийн 13 нь төмөр замын сүлжээнд холбогдож, 230 гаруй орд газар эдийн засгийн эргэлтэд орж, шинээр 20 мянган ажлын байр бий болно гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...