Ч.Сайханбилэг рүү мөнгө шилжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр Г.Төмөрбаатарыг саатуулжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа гадаад руу зорчоод эргэж ирээгүй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд буцаан авчрахаар холбогдох албад ажиллаж буй. Түүнийг АНУ-д оршин сууж байж болзошгүй гэдэг ч энэ мэдээлэл яг таг нотлогдоогүй. Түүн рүү санхүүжилт өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр нийслэлийн Автобус-1 ОНӨҮГ-ын дарга асан Г.Төмөрбаатарыг АТГ-аас 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулсан байж болзошгүй байна.

МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн арав дугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байж болзошгүй, уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь эхний байдлаар тогтоогдсон гэдгийг зарим эх сурвалж өгүүлэв. Юутай ч хуулийнхан энэ шилжүүлгээр дамжуулж интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, эх орондоо ирэхгүй нуугдсан Ч.Сайханбилэгийг олж тогтоох тал дээр баттай сэжүүрээс атгасан бололтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...