Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналаа дэмжүүлжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр тогтсон уламжлал ёсоор хуралдав. Хурлын дараа тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх улс төрийн шийдвэрийг бүлэг  гаргалаа. Уг нь инфяцтай уялдуулж, тэтгэврийг 10 хувиар нэмэхээр 2024 оны улсын төсөвт Засгийн газраас тусгаад байсан. Нийт тэтгэвэр авагчдын 70 хувь хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас төдийлэн нэмэгдэл болж чадахгүй байна. Тиймээс 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэдэг саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Тэтгэврийн бодит хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас ажлын хэсэг санал оруулаад байна” гэлээ.

Юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахмад настнуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналаа УИХ дахь намын бүлэгтээ өнөөдөр танилцуулжээ. Түүний энэхүү саналыг МАН-ын бүлэг олонхоороо дэмжсэн байна. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. 2024 оны төсвийн төслийг УИХ-аар эцэслэн батална. Наана нь Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэг явуулах учиртай. Бүлгийнхээ гаргасан улс төрийн шийдвэрийг УИХ-ын гишүүд дэмжих үү, эс дэмжих үү.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...