Урт цагааны орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох эсэхийг санал асуулгаар шийднэ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар урт цагааны дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ulaanbaatar.mn” сайтад урт цагааны дахин төлөвлөлтийн талаарх санал асуулгыг долоо хоногийн хугацаатай явуулна. Иргэд та бүхэн тус барилгыг “үйлчилгээний төв болгох уу, ногоон байгууламж болгох нь зөв үү” гэдэгт саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалъя. Урт цагааны түрээслэгчдийн дийлэнх нь 2020 түрээсийн төлбөрөө өгөөгүй. Шүүхэд маргаан үүсгэж, нийслэлийн өмчийн ашиглалтыг сайжруулдаггүй. Ноцтой нь энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашигладаг зүйлс бий. Энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгсөн.

Урт цагааны түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны өдөр суллах талаар мэдэгдлийг аль эрт өгсөн. Өнөөдрийг хүртэл суллаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг давхар хүргүүлсэн. Цаашид төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах нийслэл хотын дөрвөн стандартыг хэрхэн өөрчлөх талаар иргэдтэй нээлттэй санал асуулга явуулах тогтолцоотой болохыг зорьж байна. Энэ барилга Улаанбаатар хотын түүхийн салшгүй хэсэг. Урт цагааны гудамжийг цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж бүхий талбайг яагаад байгуулж болдоггүй юм бэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...