“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 60 оюутан шалгарлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2023-2024 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 оноос хойш жил бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж өнгөрсөн хугацаанд нийт 584 оюутанд 734 сая төгрөгийн тэтгэлгийг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.

Оюутны тэтгэлэг батламж гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа, МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбар нар оролцож, тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ирээдүйд улс эх орныг хөгжүүлэх, уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...